{[['
']]}
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Арслан Цэвээний гэрт отгон хүү Тайван мэндэлснээр 3 охинтой аваргын магнай тэнийж удам залгах хүүтэй боллоо хэмээн сэтгэл уужирна. Нас бие гүйцэхийн хэрээр аавынхаа дэргэдээс салдаггүй байсан хүү нутгийн сайхан бүсгүй Ягаанцэцэгтэй нэр холбогдсоноор үйл явдал эхэлнэ. Аавынх нь залуу насны өрсөлдөгч нутгийн заан Балжирийн хүү Хангай өөрийн шохоорхдог бүсгүй Ягаанцэцэгийг түүнээс харамлаж хоёр гэрийн зөрчил хурцадна.
Гэвч цагтаа нутгийн ардын хайр хүндэтгэлийг хүртэж явсан Цэвээн аварга Тайван хүүг мэндэлснээс хойш алс зайдуу нутаглаж бусдын нүд рүү ч эгцэлж харахаа болисоны учир тайлагдах бөгөөд түүний гэр бүлийн хар бараан нууцыг Хангай олж мэдсэнээр үйл явдал өрнөж хэний ч төсөөлөөгүй, ёстой л зүүдэнд ч оромгүй адал явдлууд өрнөж эхэлнэ.
ТА КИНОГОО ҮЗЭХЫН ТУЛД ДООР ДАРЖ 5 СЕКУНД
ХҮЛЭЭГЭЭД SKIP AD ДАРЖ ҮЗНЭ ҮҮ